Life
Kim Ga Eun, Yoon Sun Woo нар анхны хүүхдээ хүлээж байна

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Kim Ga Eun (Ким Га Ын) болон Yoon Sun Woo (Юн Сон У) нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа. Хос аравдугаар сарын 24-нд Instagram хуудсаараа дамжуулан энэ сайхан мэдээг хуваалцсан байна.
Тэд 2014 онд хамтран тоглосон “Abiding Love Dandelion” олон ангит уран бүтээлийн үеэр танилцаж, 10 жилийн үерхлийнхээ дараа өнгөрсөн оны аравдугаар сард гэрлэсэн юм. Kim Ga Eun жирэмсний тест болон хэт авианы зурагтайгаа хамт тайлбар нийтэлж, удахгүй гэр бүлд нь шинэ гишүүн нэмэгдэх болсныг дуулгасан байна.



