NCT хамтлаг 10 жилийн ойгоороо өөрсдийн ISAC-аа зохион байгуулжээ

Soompi-гийн мэдээлснээр, NCT хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан “Idol Star Athletics Championships” буюу ISAC-ын өөрсдийн хувилбарыг зохион байгуулжээ. Энэ удаагийнхаа тэмцээнд NCT 127, NCT DREAM, WayV, NCT WISH-ийн гишүүд нэг дор цугларсан байна.
Анхны “Idol Star Athletics Championships” нь 2010 онд эхэлсэн бөгөөд MBC-гийн баярын үеийн гол нэвтрүүлгүүдийн нэг гэж тооцогддог. Харин энэ жил Чусокийн баяраар Азийн наадамтай давхацсан тул тэмцээн зохион байгуулагдаагүй байна.
NCT-ийн зохион байгуулсан хувилбарт тэд олс таталт, “catch the tail”, сагсан бөмбөг шидэлт болон тусгай буухиа зэрэг төрөлд өрсөлджээ. Оролцогчдыг хоёр багт хуваасан бөгөөд White багийг Ryo, Pink багийг Sakuya ахалсан байна.
White багт Taeyong, Kun, Jaehyun, Xiaojun, Haechan, Jaemin, Chenle, Yushi, Jaehee нар багтсан бол Pink багт Johnny, Yuta, Hendery, Renjun, Jeno, YangYang, Jisung, Sion, Riku нар оржээ. Yuta бэртлийн улмаас тэмцээнд оролцоогүй байна.



