Mercedes-Benz coupe SUV-уудаа үргэлжлүүлэн хадгална

Mercedes-Benz coupe SUV загваруудаа үргэлжлүүлэн санал болгоно гэж мэдэгдлээ. Компанийн бүтээгдэхүүний стратеги, удирдлагын дэд ерөнхийлөгч Christoph Starzynski-ийн хэлснээр энэ төрлийн машинд “fan base” буюу тогтмол хэрэглэгчдийн хүрээ байсаар байна гэж Motor1 мэдээлэв.
Mercedes-Benz одоогоор гурван coupe SUV, мөн “coupe” хэлбэрийн гурван дөрвөн хаалгатай седантай. Брэндийн хувьд энэ сегмент нь өргөн хэрэглээтэй жийпний тав тухыг илүү спортлог хийцтэй хослуулдаг давуу талтай хэвээр байна.
2024 онд GLC болон GLE Coupe-ийг цомхотгож магадгүй гэсэн цуурхал гарч байсан ч 2027 оны GLE Coupe эргэн ирсэн нь энэ загварт эрэлт байгааг харуулж байна. Худалдан авагчид base 350-ээс эхлээд AMG 53, AMG 63 хүртэл сонголттой.
Гэхдээ бүх үйлдвэрлэгч энэ чиг хандлагыг хадгалаагүй. Infiniti QX55-аа зогсоож, Volkswagen ID.5-аа Европт үйлдвэрлэхээ больсон ч Mercedes-Benz-ийн хувьд coupe SUV ойрын үед алга болох шинжгүй байна.



