АНУ DeepSeek-ийг төрийн байгууллагын системээс хязгаарлалаа

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам DeepSeek-тэй холбоотой технологийг холбооны иргэний байгууллагуудын мэдээллийн системд ашиглахыг хориглолоо. Энэ шийдвэр нь Вашингтон, Бээжингийн хиймэл оюун ухааны өрсөлдөөн хурцдаж буйг дахин тод харуулж байна.
DeepSeek сүүлийн саруудад хиймэл оюун ухааны зах зээлд анхаарал татаж, өндөр гүйцэтгэлтэй загваруудаараа өрсөлдөгчдөөсөө хямд өртгөөр анхаарал татах болсон. Гэвч АНУ-ын тал уг технологийг мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл дамжуулалт, стратегийн эрсдэлийн үүднээс болгоомжилж эхэлжээ.
Энэхүү хориг нь зөвхөн нэг компанийн асуудал биш. Технологийн ноёрхол, дата-ын хяналт, үндэсний аюулгүй байдлын огтлолцол дээр өрнөж буй илүү өргөн тэмцлийн нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна. AI хөгжлийн хурд нэмэгдэхийн хэрээр ийм төрлийн хязгаарлалт цаашид ч олшрох төлөвтэй.



