Авто

Subaru 2027 WRX, BRZ хоёрт гар дамжих тусгай хувилбарууд гаргана

Subaru 2027 онд WRX ба BRZ загварын тус бүр хязгаарлагдмал тоотой, зөвхөн manual хурдны хайрцагтай тусгай хувилбаруудыг гаргана. Motor1-ийн мэдээлснээр эдгээр нь WRX-ийн АНУ-ын зах зээлд 25 жил, BRZ-ийн 15 жилийн ойг тэмдэглэж байна.

WRX GD25 нь World Rally Blue өнгө, 19 инчийн алтлаг обуд, Brembo тоормос, STI short shifter-тай 6 шатлалт manual хурдны хайрцагтай. 2.4 литрийн турбо boxer хөдөлгүүр нь 271 морины хүч хэвээр үлдэж, түдгэлзүүлэлт болон их биед нэмэлт бэхэлгээ хийжээ.

BRZ ZC15 нь Ceramic White өнгө, matte bronze обуд, улаан тоормосны суппорттой. 2.4 литрийн boxer хөдөлгүүр нь 228 морины хүчтэй бөгөөд мөн 6 шатлалт manual-тай.

Subaru нийт 350 WRX, 300 BRZ үйлдвэрлэнэ. BRZ 2027 оны эхээр, WRX ирэх зуны үед худалдаанд гарч, үнэ нь гаргах хугацаанд тодорхой болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button