Apple-ийн шинэ CEO iPhone-ийн мөчлөгийг өөрчилж магадгүй

Apple-ийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернус бүтээгдэхүүнээ илүү ойр ойрхон гаргахыг хүсэж байна. Энэ нь iPhone, MacBook зэрэг гол төхөөрөмжүүдийн уламжлалт “намар, хавар” гэсэн томоохон нээлтийн хуваарийг өөрчилж магадгүй гэсэн үг.
Bloomberg-ийн мэдээлснээр Тернус Apple-ийг илүү хурдан, илүү эрсдэлтэй, бас илүү туршилттай компани болгохыг зорьж байна. Ялангуяа AI-ийн эриэнд өрсөлдөхийн тулд бүтээгдэхүүнээ удаан боловсруулж, урт циклээр гаргадаг өнөөгийн хэмнэл хангалтгүй гэж үзэж буй бололтой.
Гэхдээ Apple-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тогтсон системийг нэг шөнийн дотор өөрчлөх амаргүй. Тиймээс өөрчлөлт эхлэвч шууд биш, аажмаар хэрэгжих магадлал өндөр. Хэрэв энэ төлөвлөгөө биелбэл Apple-ийн нээлтийн стратеги төдийгүй технологийн зах зээлийн өрсөлдөөний хурд ч өөрчлөгдөнө.



