Технологи

Xbox-ийн Mythic Achievement гэж юу вэ?

Microsoft Xbox-д шинэ шагналын систем болох Mythic Achievements-ийг албан ёсоор танилцууллаа. Одоогоор Xbox Insiders туршиж эхэлсэн бөгөөд энэ нь Sony-ийн PlayStation Platinum trophy-тэй тун төстэй ажиллана. Нэг тоглоомын бүх анхны achievement-ийг бүрэн авч чадсан үед Mythic статус нээгдэнэ.

Сонирхолтой нь, Microsoft энэ шинэ системийг өмнө нь тоглосон олон хуучин game-д автоматаар нэмж байгаа. Үүнд Xbox 360-ийн зарим гарчиг ч багтана. Тиймээс таны профайл руу ороход аль хэдийн Mythic болсон тоглоомууд харагдаж магадгүй.

Мөн Xbox profile-д шинэ gaming tab нэмэгдэж, Gamerscore-ийн ахиц болон Mythic статусыг dashboard-оос шууд хянах боломжтой болно. Энэ нь Microsoft-ын хувьд тоглогчдын engagement-ийг өсгөх, хуучин game-үүдийг дахин амьдруулах ухаалаг алхам болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button