September сарын rising star брэндийн нэр хүндийн жагсаалт зарлагдлаа

Soompi-гийн мэдээлснээр Korean Business Research Institute энэ сарын rising star буюу шинээр олонд танигдаж буй уран бүтээлчдийн брэндийн нэр хүндийн жагсаалтыг нийтэллээ. Жагсаалтыг август 30-наас есдүгээр сарын 30-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, хэвлэл мэдээллийн тусгал, хэрэглэгчийн оролцоо, харилцан үйлчлэл, олон нийтийн танилт гэсэн шалгуураар тодорхойлсон байна.
Энэ сард Lee Sung Min 3,487,456 оноогоор нэгдүгээр байр эзэлжээ. Харин Song Kang 3,141,673 оноогоор хоёрт, Seo Kang Jun 2,854,055 оноогоор гуравт бичигдсэн байна.
Top 5-т Seongri 2,733,772 оноогоор дөрөвт, Park Ji Hyeon 2,447,216 оноогоор тавд орсон байна. Жагсаалтын эхний 30-д ATEEZ, Stray Kids, WOODZ (Cho Seung Youn), RIIZE, I.O.I зэрэг хамтлаг болон уран бүтээлчид багтжээ.


