Дуу хөгжимУрлаг
Girls’ Generation-ийн “Genie” MV 100 сая үзэлт давлаа

Girls’ Generation-ийн 2009 онд гарсан хит дуу “Genie”-ийн клип YouTube дээр 100 сая үзэлтийг давжээ. Ингэснээр энэ нь тус хамтлагийн 100 сая үзэлт хүрсэн 10 дахь бүрэн бүрэлдэхүүний мюзик видеогоор тодорсон байна.
Энэ амжилтад өмнө нь “Gee,” “The Boys,” “Mr. Taxi,” “I Got A Boy,” “Oh!,” “Party,” “Run Devil Run,” “Lion Heart,” болон “Mr. Mr.” багтсан гэж Soompi мэдээлжээ. “Genie” 9-р сарын 19-ний өдрийн 11:55 a.m. KST орчимд уг үзүүлэлтийг давсан байна.



