Дуу хөгжимУрлаг

&TEAM “Mark on Me” дуугаараа “Music Bank”-ийн тэргүүн байр эзэллээ

&TEAM “Mark on Me” дуугаараа анхны хөгжмийн нэвтрүүлгийн цомоо хүртлээ. Тус хамтлаг энэ сарын 18-ны “Music Bank” нэвтрүүлэгт EVAN-ын “Death of Me” дууг давж, нийт 8,458 оноогоор нэгдүгээр байрт шалгарсан байна.

Тухайн дугаарын тайзнаа &TEAM, EVAN, i-dle-ын Soyeon, SHINee-ын Minho, PENTAGON, Kwon Eun Bi, TUIDE, 82MAJOR, VERIVERY, ALL(H)OURS, ASC2NT, TUNEXX, ICHILLIN’ J, MCND, hrtz.wav, In A Minute, ONE OR EIGHT, Mighty Mouth, Youngtak зэрэг уран бүтээлчид оролцжээ.

“Music Bank”-ийн энэ дугаарт “Mark on Me”, “Death of Me”, “I’m gonna TOESA (Narr. Kian84)”, “Make it hot”, “Coward” зэрэг дуунууд эгшиглэсэн байна. Soompi-гийн мэдээлснээр &TEAM-ын энэ ялалт нь “Mark on Me”-ийн хувьд анхны хөгжмийн нэвтрүүлгийн амжилт болжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button