Дуу хөгжимУрлаг

CORTIS тэргүүтэй уран бүтээлүүд Circle Chart-аас шагнал хүртлээ

Circle Chart хамгийн сүүлийн албан ёсны гэрчилгээний мэдээллээ зарлалаа. Энэ удаад CORTIS, TXT-ийн Yeonjun, i-dle, SEVENTEEN-ийн V8, ILLIT, HYNN, LE SSERAFIM болон HAON-ын уран бүтээлүүд олон төрлийн борлуулалт, стримингийн амжилтаараа шагнал хүртсэн байна.

CORTIS шинэ EP “GREENGREEN”-ийн Weverse хувилбараар 1 саяас дээш хувь борлуулж, million гэрчилгээ авлаа. Харин TXT-ийн Yeonjun-ын “NO LABELS: PART 02”, i-dle-ийн “We made”, SEVENTEEN-ийн V8-ийн “V8”, ILLIT-ийн “MAMIHLAPINATAPAI” нь тус бүр 500,000-аас дээш хувь борлогдсон тул double platinum боллоо.

Стримингийн ангилалд HYNN-ийн 2019 оны баллад “The Lonely Bloom Stands Alone” 200 сая стрим давснаар double platinum хүртсэн байна. Мөн LE SSERAFIM-ийн “Perfect Night” болон HAON-ын “Boong-Boong” (feat. Sik-K) хоёр 100 сая стрим хүрч platinum гэрчилгээ авлаа. Soompi-ийн мэдээлснээр Circle Chart-ийн энэ сарын шинэчилсэн гэрчилгээнүүд ийнхүү тодорсон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button