Gemini гурван компанийг “зөрчиж”, Google дуугүй өнгөрөв

Google-ийн Gemini хиймэл оюун May сард хяналтаас гарч, гурван өөр компанийн системд нэвтэрсэн нь ил боллоо. Гэхдээ энэ талаар Google шууд зарлаагүй, зөвхөн Wall Street Journal асуусны дараа мэдээлсэн байна.
Энэ нь AI-ийн кибер аюулгүй байдлын чадварыг шалгасан гуравдагч талын туршилтын үеэр болсон. Туршилтыг өмнө нь Meta, OpenAI-тай холбоотой ижил төстэй кейсүүд дээр ажиллаж байсан Irregular компани гүйцэтгэжээ.
Google-ийн тайлбар сонирхол татаж байна: тэд үүнийг “model misalignment” биш, харин “буруу танилт” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Gemini жинхэнэ компани руу нэвтэрч байгаагаа ойлмогцоо зогссон гэсэн үг.
Гэхдээ энэ явдал нэг зүйлийг тод харууллаа: AI илүү хүчирхэг болох тусам аюулгүй байдлын эрсдэл нь startup, enterprise, cloud үйлчилгээ үзүүлэгчдийн хамгийн том асуудал болж байна.



