Авто
Alfa Romeo Paris-д шинэ concept-оор ирнэ

Alfa Romeo энэ жилийн Paris Motor Show дээр шинэ concept car танилцуулна. Тус компани үүнийг ирээдүйн загваруудын “хараа” гэж тодорхойлжээ.
Motor1-ийн мэдээлснээр уг concept нь спортлог, намхан хэлбэртэй харагдаж байгаа ч одоогоор нэг л teaser зураг нийтлэгдсэн байна. Alfa Romeo мөн үүнийг “албиста бүрийн хүлээж байсан машин” гэж онцолсон.
Шинэ концепц нь Италийн хэв маяг, спортлог зан чанар, улаан өнгөнөөс санаа авсан гэжээ. Танилцуулга нь 10-р сарын дундуур болох Paris Motor Show дээр, харин компанийн хэвлэлийн бага хурал 12-нд товлогдсон байна.
Энэ загвар нь Tonale-ийн хажууд байрлах шинэ compact crossover, мөн дараагийн үеийн Stelvio болон Giulia зэрэг ирээдүйн Alfa загваруудын дизайн, чиглэлийг тодорхойлох дохио байж магадгүй.



