Claude Code олон AI агент нэг дор удирддаг боллоо

Claude Code шинэчилсэн Projects функцийг нээж, нэг ажлын орчинд олон AI агент зэрэг ажиллуулах боломжтой боллоо. Ингэснээр хэрэглэгчид нэг shared memory-тэй, ижил зорилготой, файл ба artifact-уудын нэг сангаар ажиллах олон “thread”-ийг cloud дээр зэрэг гүйлгэж чадна.
Энэ нь зөвхөн код бичих хэрэгсэл биш, харин AI багийн менежер шиг ажиллаж эхэлж байна гэсэн үг. Нэг coordinator бүх thread-ийг чиглүүлж, тус бүр өөрийн ажлаа тусдаа branch дээр хийдэг. Хэрэв хоёр агент ижил код дээр давхцвал, жирийн pull request шиг merge conflict-аар шийдэгдэнэ.
Бизнесийн хувьд энэ өөрчлөлт том. Старт-апууд, хөгжүүлэлтийн багууд, automation team-үүд нэг дор олон даалгавар параллель гүйцэтгэж, бүтээгдэхүүн гаргах хурдыг нэмэх боломжтой. AI агентуудыг “ганцаар” биш, баг хэлбэрээр ашиглах шинэ үе эхэлж байна.



