Технологи

Xbox-ын disc-to-digital яагаад 15 жил хүлээлгэсэн бэ?

Xbox саяхан физик тоглоомоо дижитал болгох боломж нээсэн нь шинэхэн мэт харагдавч үнэндээ 15 жилийн турш боловсорсон санаа байжээ. Энэ нь зүгээр нэг “шинэ функц” биш — Microsoft-ын тоглоомын өмчлөл, архивлалт, хэрэглэгчийн экосистемийг бэхжүүлэх том стратегийн нэг хэсэг.

2011 оноос эхтэй энэ төсөл Xbox One-ы үеэр илүү тодорхой болж, Microsoft диск бүрийг өвөрмөцөөр таних шийдэл дээр ажиллаж эхэлсэн байна. Ингэснээр хэрэглэгчид хуучин цуглуулгаа дижитал хэлбэрт шилжүүлэх, ирээдүйд тоглоомоо алдах эрсдэлийг бууруулах боломжтой болно.

Sony физик дискийг аажмаар шахаж эхэлсэн энэ үед Xbox-ийн алхам нь зөвхөн convenience биш. Энэ бол тоглоомын зах зээлд “ownership” гэдэг ойлголтыг хэн удирдах вэ гэсэн өрсөлдөөн гэж хэлж болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button