Технологи
Camp Snap 110D: ретро камераа дижитал болголоо

Camp Snap шинэ 110D камераараа хуучны ретро мэдрэмжийг дижитал эринд авчирлаа. Нарийн, хэвтээ хийцтэй энэ загвар нь 1970-аад оны Kodak-ийн 110 film камерыг санагдуулам хэлбэртэй бөгөөд халаасанд багтах хэмжээнд жижиг.
Screenless буюу дэлгэцгүй энэ point-and-shoot камер нь “ажиллуулаад, дар” гэсэн энгийн хэрэглээг хүсдэг хэрэглэгчдэд чиглэжээ. Preorder нь өнөөдрөөс $74.95-оор эхэлж байгаа бөгөөд black/gray болон white/orange хоёр өнгийн сонголттой.
Энэ төрлийн ретро дизайн одоо зөвхөн nostalgia биш, жижиг startup-уудын хувьд жинхэнэ бизнес боломж болж байна. Хямд үнэтэй, сошиалд гоё харагддаг, хэрэглэхэд амар бүтээгдэхүүн нь Gen Z болон casual хэрэглэгчдийг татаж, камерын зах зээлд шинэ ниш үүсгэж байна.



