Volvo 2030 он хүртэл 13 шинэ загвар танилцуулна

Volvo 2030 он хүртэл нийт 13 цоо шинэ автомашин гаргахаа зарлалаа. Motor1-ийн мэдээлснээр эдгээрийн 7 нь Барууны зах зээлд, 6 нь Хятадын зах зээлд зориулагдана.
Сонирхолтой нь, Volvo зөвхөн цэвэр цахилгаан машинд төвлөрөхгүй болжээ. Ирээдүйн цуваанд EV-үүдээс гадна гурав дахь үеийн гибридүүд багтаж, цахилгаанд бүрэн шилжихэд бэлэн биш хэрэглэгчдэд сонголт үлдээхээр байна.
Мөн компани шинэ сегмент рүү орж, седан, вагон зэрэг “low & high body types” хөгжүүлж буйг дурдсан байна. Европ, АНУ, Хятадад платформоо нутагшуулахын зэрэгцээ эд ангийн нийтлэг хувийг 30 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Volvo-ийн CEO Håkan Samuelsson “2030 онд showroom-ууд тэс өөр харагдана” гэжээ. Түүнчлэн физик удирдлага сэргээх, 2027 онд шинэ концепц танилцуулах төлөвлөгөө ч багтсан байна.



