Авто

Firestone Destination LE4 илүү удаан эдэлгээ, сайн барьц санал болгоно

Firestone өөрийн хамгийн сайн борлуулалттай Destination LE3 загварын залгамж болох Destination LE4-ийг танилцууллаа. Энэ нь crossover, SUV болон light truck-д зориулсан all-season highway tire юм.

Motor1-ийн мэдээлснээр шинэ загвар нь илүү гүн эхний хээ, нарийн 3D sipes, сайжруулсан резинэн найрлагатай болжээ. Үүний үр дүнд дугуйн насжилт 16% уртсаж, нойтон зам болон сул цастай нөхцөлд барьц, тоормослолт сайжирсан байна.

Firestone-ийн туршилтаар LE4 нь LE3-аас хуурай зам дээр 2.6% буюу 0.6 м орчим богино зайд зогссон гэж үзжээ. Мөн General Grabber H/T-ээс 9%, BFGoodrich Advantage Control HT-ээс 43% илүү удаан эдлэхээр тооцоолсон байна.

Destination LE4 нь 65 размертай, 15-22 инчийн обуданд таарна. Firestone уг дугуйг Mazda CX-5, Ford F-150, Chevrolet Trailblazer, Nissan Armada зэрэг загварт санал болгоно гэжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button