Авто
Hemmings сонгодог машинд зориулсан санхүүжилт нээлээ

Hemmings сонгодог болон коллекцийн машин, пикапуудад зориулсан шинэ санхүүжилтийн хөтөлбөр зарлалаа. Motor1-ийн мэдээлснээр Hemmings Financing нь худалдан авагчид урьдчилсан зөвшөөрөл авах, сард төлөх дүнг тооцоолох, зарын хуудсаас шууд өргөдөл гаргах боломж олгоно.
Энэ үйлчилгээ Hemmings-ийн auction болон classified listing-тэй хязгаарлагдахгүй бөгөөд өөр сайт дээрх эсвэл хувийн зарын машинаа ч санхүүжүүлэхэд ашиглаж болно. Тус компани үүнийг сонгодог машинтай болох замыг илүү хялбар, хүртээмжтэй болгох алхам гэж тайлбарлажээ.
Мөн Hemmings нь тохиролцоо эсвэл дуудлага худалдааны дараах санхүүжилтэд ч дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр худалдан авагч, худалдагч хоёрт хэлцлээ хурдан дуусгах нэмэлт хэрэгсэл бий болж байна.



