Кино урлагУрлаг

Ahn Hyo Seop “Final Table” драмд нууцлаг тогоочийн дүр бүтээнэ

JTBC-ийн шинэ бямба, ням гарагийн драма “Final Table”-ийн шинэ гэрэл зургууд олны хүртээл болж, Ahn Hyo Seop-ын дүрийг танилцууллаа.

“Final Table” нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн авьяаслаг солонгос тогоочид “The Table: K-Chef 2026” нэртэй өндөр эрсдэлтэй survival тэмцээнд өрсөлдөж, шилдэг солонгос тогоочийг тодруулах тухай өгүүлнэ. Ahn Hyo Seop нь гадаадад ажиллаж байсан, хоол хийх онцгой авьяастай, үнэр ба амтны мэдрэмж өндөртэй Kang Han-ы дүрийг бүтээж байна.

Түүний гэр бүлийн түүх, харьяалал зэрэг бүхэн нууцлаг бөгөөд нэг газартаа тогтож суух дургүй, дэлхийгээр аялж жил бүр өөр өөр ресторанд очдог дүрээр гарна. Тэрээр Нью-Йоркийн нэртэй ресторанд гэрээтэй ч байгальд ойр энгийн амьдралыг мэдрэхээр хэсэг хугацаанд Солонгост үлдэж байна.

Нэг өдөр тэрээр эцгийнх нь дурсамж шингэсэн “Familia” ресторанд очоод санаандгүйгээр толгой тогооч болж, хоол хийх survival тэмцээнд оролцох нөхцөлд хүрнэ. Драмын шинэ гэрэл зургууд нь түүнийг байгаль дунд чөлөөтэй хоол хийж буй болон “Familia”-гийн толгой тогооч болсон хоёр өөр өнгө төрхөөр харуулжээ.

“Final Table” 10-р сарын 24-ний 22:40 цагт KST-ээр нээлтээ хийнэ. Soompi-ийн мэдээлснээр, түүнийг өрсөлдөөнт тэмцээнд хэрхэн оролцохыг үзэгчид тун удахгүй харах боломжтой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button