Netflix шууд спортын стратегиа өргөжүүлж, NFL-ийн боломжийг харж байна

Netflix-ийн контент хариуцсан захирал Бела Бажариа тус компанийн “event” буюу олны анхаарал татах томоохон контентын стратегийг дахин тодорхойлж, шууд спорт руу илүү хүчтэй орж байгааг онцоллоо.
Тэрээр боломжоор нь авч үзвэл Netflix олон улсын NFL-ийн тоглолтын багц авахад нээлттэй гэдгийг дурдсан байна. Энэ нь NFL медиа эрхийн гэрээгээ дахин хэлэлцэх үед ийм санал гарч ирвэл сонирхож үзнэ гэсэн үг.
Netflix сүүлийн жилүүдэд зөвхөн цуврал, киноноос гадна шууд дамжуулалттай, өрсөлдөөн дагуулсан өндөр хандалттай контент дээр түлхүү төвлөрөх болсон. Спортын шууд дамжуулалт нь хэрэглэгч татах, захиалагчийн идэвхийг нэмэх, платформ дээр өнгөрүүлэх хугацааг уртасгах чухал хэрэгсэл гэж үзэгдэж байна.
NFL шиг асар том үзэгчтэй лигийн олон улсын тоглолтууд нь Netflix-ийн хувьд дэлхийн зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, live content-ийн стратегиа тэлэх чухал боломж байж мэдэхээр байна.



