Авто

McLaren 2028 онд анхны hybrid SUV-аа гаргана

McLaren анхны performance SUV-аа 2028 оны орчимд танилцуулахаар болсноо баталлаа. Motor1-ийн мэдээлснээр тус төслийг Их Британи дахь үйлдвэрлэл, инженерийн багтаамжийг тэлэх £500 саяын хөрөнгө оруулалт дагаж байгаа бөгөөд энэ нь компанийн түүхэнд анх удаа hybrid SUV-ийг эхнээс нь хөгжүүлэх төлөвлөгөө юм.

Дилерүүдэд танилцуулсан мэдээллээр дотоод код нэр нь P47 бөгөөд дөрвөн хаалгатай, таван суудалтай байх аж. Мөн clay model дээр 24 инчийн дугуйтай, илүү том кузовтой харагдсан нь McLaren өмнө нь гаргаж байгаагүй хэмжээний загвар болохыг харуулж байна.

McLaren-ийн шинэ SUV нь Ferrari Purosangue, Lamborghini Urus-тай өрсөлдөх performance сегментэд чиглэхээр байна. Үүнтэй зэрэгцээд брэнд 2027 онд P34 код нэртэй mid-engine hybrid supercar, мөн дараагийн жилүүдэд бусад шинэ загваруудыг нэвтрүүлэх төлөвтэй.

Их Британийн засгийн газрын мэдээлснээр уг хөтөлбөр нь South Yorkshire дахь судалгаа, үйлдвэрлэлийг өргөтгөж, 4,000 ажлын байр бий болгоно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button