Life
WJSN хамтлагийн Eunseo, SeolA нар STARSHIP Entertainment-ээс саллаа

Soompi-гийн мэдээлснээр WJSN хамтлагийн Eunseo болон SeolA нар STARSHIP Entertainment агентлагтай үргэлжлүүлэн ажиллахгүй боллоо. STARSHIP Entertainment есдүгээр сарын 17-нд хоёр уран бүтээлчийн агентлагаас гарах болсныг албан ёсоор мэдэгдсэн байна.
Агентлаг Eunseo-д удаан хугацаанд хамт байсан хамгийн сайхан мөчүүд, дурсамжуудыг нандигнан санана гэж тэмдэглэжээ. Мөн түүний шинэ эхлэлд аз жаргал, хийж буй бүх зүйлд нь амжилт хүссэн байна.
SeolA-ийн хувьд ч мөн адил удаан хугацаанд хамт байсан хугацаанд нь талархал илэрхийлж, хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдийг эрхэмлэн дурсана гэжээ. STARSHIP Entertainment түүний шинэ эхлэлд амжилт хүсэн ерөөсөн байна.



