Технологи

Apple сервер рүүгээ буцаж, AI бумнаас ашиг хайж магадгүй

Apple олон жилийн дараа серверийн зах зээл рүү эргэн орох дохио өгч байна. The Information-ийн мэдээлснээр тус компани Nvidia-тай хамтран AI-д зориулсан сервер хийх хувилбарыг судалж байгаа аж.

Apple 2011 онд Xserve шугамаа зогсоосноор enterprise тоног төхөөрөмжөөс бараг хөндийрсөн. Гэхдээ AI-ийн өсөлт тооцоолох чадлын эрэлтийг огцом нэмэгдүүлж, Apple-ийн M цуврал чиптэй, өндөр гүйцэтгэл-эрчим хүчний хэмнэлт хосолсон төхөөрөмжүүдийг дахин сонирхох шалтгаан болжээ.

Mac mini, Mac Studio хоёр AI хөгжүүлэгчдийн дунд эрэлттэй болж, нийлүүлэлт ч шахуу болсон. Тиймээс Apple-ийн серверийн эргэн ирэлт нь зөвхөн бүтээгдэхүүний шинэ шат биш, харин AI дэд бүтцийн том зах зээлд дахин байр сууриа авах оролдлого байж магадгүй.

Шинэ сервер 2029 оноос өмнө гарахгүй бололтой ч, энэ алхам Apple-ийг дата төв, AI инфраструктурын өрсөлдөөнд буцааж оруулах боломжтой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button