Claude Gemini-д Docs, Slides-ээр шууд сорилт тавилаа

Anthropic Claude-т Docs, Slides гэсэн хоёр шинэ хэрэгсэл нэмлээ. Ингэснээр хэрэглэгчид чат дотроосоо баримт, танилцуулга бэлдэж, дараа нь экспортлоод засварлаж, бусадтай хуваалцах боломжтой болж байна.
Гэхдээ хамгийн том өөрчлөлт нь зөвхөн шинэ функц биш. Anthropic “one Claude” загварт шилжиж, энгийн чат, Cowork, Design гэсэн тусдаа орчныг нэг дор нэгтгэж байна. Өөрөөр хэлбэл, ямар ажил хийхээс шалтгаалаад өөр app руу үсрэх хэрэггүй болжээ.
Энэ нь Claude-ийг Google-ийн Gemini болон ажлын бүтээмжийн AI хэрэгслүүдийн өрсөлдөөнд илүү хүчтэй байрлуулж байна. Баримт бичиг, слайд, дизайн бүгд нэг чатнаас гарч ирдэг бол AI зөвхөн асуулт хариулдаг хэрэгсэл биш, шууд ажлын платформ болж хувирна. Бизнесийн хэрэглэгчдэд энэ нь цаг хэмнэлт, багийн ажлын урсгалын шинэ стандарт гэсэн үг.



