БизнесХөрөнгийн зах зээл

Хиймэл оюуны дата төвийн өр эрсдлийн дохио өгч байна

Хиймэл оюуны өсөлтийг тэжээж буй суперскейлерүүдийн өртэй холбоотой эрсдэл анхаарал татаж эхэллээ. Дата төв барьж буй компаниудын зээлжих эрсдэлийг даатгах гэрээ буюу credit default swap-ын үнэ өсөж байгаа нь зах зээлд болгоомжлол нэмэгдсэнийг харуулж байна.

Энэ өсөлт нь банкууд зүгээр л илүү их эрсдэлээс хамгаалж эхэлсний дохио биш. Харин томоохон дата төвийн төслүүдийн санхүүжилт, тэдгээрийн орлого бий болгох хурд, мөн хиймэл оюуны дэд бүтцийн бодит өгөөжийн талаар хөрөнгө оруулагчид асуулт тавьж эхэлсний илрэл гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд AI-тэй холбоотой хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн ч, ийм хэмжээний өрийг урт хугацаанд хэр тогтвортой даах вэ гэсэн эргэлзээ улам тодорч байна. Өндөр зардалтай дата төвийн бүтээн байгуулалт эргэн төлөгдөх хугацаа сунжрах тусам зах зээл илүү болгоомжтой хандах шинжтэй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button