Технологи

AI-тай болзооны аппын луйвар аль хэдийн оржээ

Хиймэл оюунтай “болзооны апп” нэртэй луйвар бодитоор ажиллаж эхэллээ. Аюулгүй байдлын судлаач Мэттью “Zigula” Гор-Корманик Dora нэртэй хуурамч аппыг шалгаж байхдаа “Jennifer” гэх бүсгүйгээс видео дуудлага ирсэн мэдэгдэл хүлээж авчээ. Түүний танилцуулгад 41 настай, Sagittarius, улаан үстэй, цэнхэр нүдтэй гэж бичсэн байв.

Гэхдээ дуудлага нээхэд бодит хүн биш, хөдөлж буй хөшиг шиг зүйл л харагдсан. Арын чимээнд ч этгээд гажуудал сонсогдож байв. Дуудлага дууссаны дараа “Jennifer” нь түүнд “сайхан байлаа, чиний дуу санаснаас ч дээр юм” гэж бичжээ. Хамгийн сонирхолтой нь, түүний микрофон бүр ажиллаагүй байсан.

Энэ төрлийн AI ашигласан луйвар нь зөвхөн нэг аппын асуудал биш. Итгэл, анхаарал татах сэтгэлзүйг ашиглан хэрэглэгчдээс мөнгө, хувийн мэдээлэл, баталгаажуулалт авдаг шинэ төрлийн scam болж байна. Болзооны аппын аюулгүй байдал одоо бизнесийн том эрсдэл болоод байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button