Технологи

Boox Palma 3 stylus-тай болж, үнэ нь өсөв

Boox жижиг e-reader-ээ дахин шинэчиллээ. Palma 3 нь өмнөх загвараасаа илүү цэвэр, премиум хийцтэй болж, хамгийн гол нь stylus дэмжлэгтэй ирж байна. Энэ нь Palma цувралыг зүгээр нэг ном уншигч биш, тэмдэглэл хийх, ажил дээр ашиглах боломжтой жижиг productivity төхөөрөмж болгох оролдлого гэж харж болно.

Гэхдээ үнэ нь бас өсөв. Palma 2 өнгөрсөн жил 279.99 ам.доллараар гарч байсан бол Palma 3 339.99 ам.доллар болж байна. Дэлгэц нь 6.13 инчийн 300ppi E Ink Carta хэвээр, өөрөөр хэлбэл үндсэн унших туршлага бараг өөрчлөгдөөгүй. Гэхдээ шинэ anodized aluminum frame, нимгэн дизайн, нэмэлт боломжууд нь энэ загварыг илүү өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн болгожээ.

Boox-ийн хувьд энэ бол e-reader зах зээл дээр илүү маржинтай, илүү онцгой сегмент рүү шилжиж буй дохио юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button