Кино урлагУрлаг

Seo Kang Jun, Ahn Eun Jin нар “A Love Other Than Yours” preview-д үгс уралдууллаа

Soompi-ийн мэдээлснээр KBS 2TV-ийн шинэхэн драма “A Love Other Than Yours” анхны ангийнхаа урьдчилсан бичлэгийг нийтэллээ. Уг бүтээл нь 10 дахь жилдээ үерхэж буй хосын танил мэт санагдаж байсан харилцаанд гэнэтийн сэтгэл хөдлөлийн өөрчлөлт гарч буйг өгүүлсэн бодитой романтик драма юм.

Шинэ preview-д Namgoong Ho (Seo Kang Jun) ресторанд орж, Lee Mi Do (Ahn Eun Jin)-гийн дэргэдэх ширээнд сууна. Тэр “Эхлээд ирж байгаа болохоор асууж байна. [цэсэн дээрх] хамгийн алдартай зүйл нь юу вэ?” гэж асууснаар яриа эхлүүлдэг.

Үүнд Lee Mi Do шууд хариулахын оронд өөр рүү нь утасдсан мэт дүр үзүүлж, “Өнөөдөр сэтгэл санаа тааруу байсан болохоор ганцаараа юм уух гэсэн юм. Гэтэл хэн нэгэн надад яриад байна” хэмээн чангаар хэлнэ. Харин Namgoong Ho ч мөн адил утсаар ярьж буй дүр үзүүлэн хариу барьж, эцэст нь түүнийг ширтэн “Тэр чинь бүр миний төрлийн хүн ч биш” гэж хэлдэг.

“A Love Other Than Yours” Есдүгээр сарын 12-ны Солонгосын цагаар 21:20-д нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button