Кино урлагУрлаг
“A Bona Fide Killer” драма рейтингээр тэргүүлэн төгсгөлдөө дөхлөө

MBC-ийн “A Bona Fide Killer” драма төгсгөлийн ангидаа дөхөж, өөрийн цацагдах цагийн бүсэд тэргүүлсэн байр сууриа хадгаллаа. Soompi-ийн мэдээлснээр, Nielsen Korea-гийн тоон үзүүлэлтээр есдүгээр сарын 11-нд гарсан төгсгөлийн өмнөх анги нь улсын хэмжээнд дунджаар 9.6 хувийн рейтинг авч, Баасан гарагт гарсан мини сериалуудын дундаас хамгийн олон үзэгчтэй байв.
Ижил цагийн бүсэд гардаг SBS-ийн “Flex x Cop 2” сүүлийн ангиараа улсын хэмжээнд дунджаар 6.4 хувийн рейтингтэй гарчээ. “A Bona Fide Killer” драмын сүүлийн анги есдүгээр сарын 12-ны 9:40 PM KST цагт цацагдана.



