БизнесХөрөнгийн зах зээл

Ираны дайн нефтийн зах зээлийг доргиож, энэ сан 3,600% өсөв

АНУ, Ираны мөргөлдөөний улмаас дэлхийн нефтийн үнэ огцом савлаж, тээвэр ложистикийн зах зээлд дарамт нэмэгдлээ. Гэхдээ энэ үймээн дундаас хамгийн хүчтэй өсөлт үзүүлсэн сегмент нь түүхий нефть тээвэрлэдэг танкерын фьючерс байв.

Нефтийн нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэхийн хэрээр далайн тээврийн хөлс өсөж, энэ төрлийн гэрээг дагасан сангийн өгөөж түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрчээ. Худалдааны тарифын шахалт аль хэдийн ачаалал үүсгээд байсан логистикийн сүлжээ дээр геополитикийн шинэ эрсдэл нэмэгдсэн нь зах зээлийг улам халууцуулсан байна.

Харин хөрөнгө оруулагчдын хувьд энэ бол тодорхой дохио болж байна: газрын тосны хүргэлтийн урсгал тасалдах айдас нэмэгдэх тусам танкерын зах зээлд мөнгө шилжиж, ашигт ажиллагаа улам тэлж байна. Өөрөөр хэлбэл, Ойрх Дорнодын хурцадмал байдал зөвхөн түүхий нефтийн үнэд биш, түүнийг тээвэрлэх бизнесийн ашигт ч хүчтэй нөлөөлж эхэлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button