Технологи

Майкрософтын PR-ийн гол хүн 20 жилийн дараа гарлаа

Майкрософтын харилцаа холбооны тэргүүн Фрэнк Шоу бараг 20 жилийн дараа компаниа орхиж байна. Тэрбээр дотоод мэдэгдэлдээ “шинэ зүйл туршиж, цааш явах цаг болсон” гэжээ.

Шоу Майкрософтын хамгийн мэдрэмтгий мөчүүдийг удирдаж ирсэн цөөн хүний нэг. Windows, Office-ийн томоохон шинэчлэлүүд, хэд хэдэн CEO-ийн солигдолт, cloud руу хийсэн стратегийн шилжилт, мөн LinkedIn, Activision Blizzard зэрэг аварга худалдан авалтуудын үеэр компанийн нүүр царай болж ажилласан.

Энэ өөрчлөлт нь Майкрософтын дотоод бүтэц, гадаад харилцааны шинэ үе эхэлж болзошгүйг харуулж байна. AI, cloud, enterprise зах зээл дээр өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед компанийн мессежийг хэн удирдах нь брэндийн байр сууринд шууд нөлөөлнө.

Холбоотой мэдээнүүд

Back to top button