SEVENTEEN-ийн Hoshi цэргийн алба хааж байхдаа өвдөгөө гэмтээжээ

Soompi-гийн мэдээлснээр SEVENTEEN хамтлагийн Hoshi (Хоши) цэргийн алба хааж байх хугацаандаа өвдөгний хүнд гэмтэл авсан байна. Тэрээр IX сарын 12-нд Weverse-ээр дамжуулан урд крестоид холбоос буюу ACL нь бүрэн тасарснаа мэдэгджээ.
Hoshi өнгөрсөн оны есдүгээр сард цэрэгт татагдаж, одоогоор Армийн тэквондогийн үзүүлэх багийн гишүүнээр алба хааж байгаа аж. Тэрээр мэс засал хийлгэсний дараа хэсэг хугацаанд эдгэрэлтдээ төвлөрөх шаардлагатай болсон гэжээ.
Ингэснээр түүнийг төлөвлөгдсөн тэквондогийн үзүүлэх багийн арга хэмжээнүүд болон Ground Forces Festival-д оролцох боломжгүй болсон байна. Hoshi мөн бэлтгэлээ маш их хичээж хийсэн ч ийнхүү оролцож чадахгүй болсондоо харамсажа байгаагаа илэрхийлжээ.
Түүний одоогийн цэргээс халагдах тов 2027 оны 3-р сарын 15-нд байна.



