Есдүгээр сарын эрэгтэй хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг BTS тэргүүллээ

Soompi-гийн мэдээлснээр, Korean Business Research Institute энэ сарын эрэгтэй айдол хамтлагуудын брэнд нэр хүндийн жагсаалтыг зарлалаа. Жагсаалтыг наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 12 хүртэл цуглуулсан том өгөгдөлд үндэслэн, хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн сурвалжлага, харилцан үйлчлэл, олон нийтийн индексээр тооцжээ.
BTS есдүгээр сард 6,633,651 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Тэдний түлхүүр үгийн шинжилгээнд “ARIRANG”, “ARMY”, “North American tour” зэрэг нэр томьёо өндөрт бичигдсэн бол холбоотой өндөр эрэмбэтэй үгсэд “record”, “sold out”, “long run” багтжээ. Мөн эерэг хариу үйлдлийн хувь 93.91 хувь байсан байна.
BIGBANG өнгөрсөн сараас хойш 103.60 хувиар өсөж, 4,162,542 оноотойгоор хоёрдугаарт дэвшжээ. ATEEZ 3,980,128 оноотой гуравт, CORTIS 3,655,034 оноотой дөрөвт орсон бол SEVENTEEN 3,529,483 оноотой тавд жагссан байна.
Топ 30-д Stray Kids, TVXQ, NCT, EXO, SHINee, ENHYPEN, INFINITE, TWS, Wanna One, RIIZE, Super Junior, MONSTA X, TXT, BOYNEXTDOOR, BTOB, ASTRO, ALPHA DRIVE ONE, IDID, ZEROBASEONE, XLOV, HIGHLIGHT, TREASURE, THE BOYZ, 2PM, Shinhwa багтжээ.



