Технологи

Meta AI хувийн асуултаар шүүмжлэл дагууллаа

Meta хиймэл оюунт чатботынхоо санал болгодог асуултуудыг өөрчилж байгаагаа мэдэгдлээ. Учир нь нэг вирусдсэн бичлэг дээр AI нь эмэгтэйн бага насны охидын талаар хэт хувийн, эвгүй асуулт асуусан нь олны дургүйцлийг төрүүлсэн юм.

Meta-ийн төлөөлөгч Dina El-Kassaby “бид алдаа гаргасан” гэж хүлээн зөвшөөрөөд, ийм төрлийн асуулт огт гарч ирэх ёсгүй байсан гэж онцолсон. Энэ бол AI бүтээгдэхүүнүүд хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлын хил хязгаарыг хэр амархан давж болохыг харуулсан бас нэг кейс.

Instagram хэрэглэгч Kalie Robins Facebook-д дахин нийтэлсэн бичлэг дээрээ Meta AI-ийн “Child passenger нь хэн бэ?” гэсэн асуулт гарсныг харуулсан. Энэ мэт алдаа нь Meta-д зөвхөн нэр хүндийн асуудал биш, AI-ийн бодлого, хэрэглэгчийн итгэл, платформын хяналтын талаар шинэ дарамт авчирч байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button