Slack чат дотор AI‑гаар график хийж эхэллээ

Slack чат дотор л тайлан, санал асуулга, dashboard, презентаци, бүр жижиг вэбсайт хүртэл хийх шинэ боломж нэвтрүүлж байна. “Slackforce Surfaces” нэртэй энэ функцээр хэрэглэгч Slackbot-д юу хэрэгтэйгээ хэлэхэд, AI нь холбогдсон аппууд болон чат доторх мэдээллээс өгөгдөл татаж, бэлэн интерактив content үүсгэнэ.
Хамгийн сонирхолтой нь энэ нь chat-аа зөвхөн ярианы хэрэгсэл биш, ажлын төв болгон хувиргаж байна. Үүсгэсэн Surface-ээ багийнхандаа share хийж, channel дээр pin хийх боломжтой. Тэгснээр бусад нь шууд харж, дарж үзэж, comment үлдээж чадна.
Slack-ийн хувьд энэ бол enterprise collaboration-аа AI-тай холбож, хэрэглэгчдийг платформ дотроо илүү удаан байлгах том алхам. Бизнесийн багуудад бол report хийх, мэдээлэл нэгтгэх, хурдтай шийдвэр гаргах шинэ арга болж магадгүй.



