Tesla Cybercab дотор нууц виртуал джойстик байжээ

Tesla-ийн Cybercab-ыг жолооны хүрд, педальгүйгээр бүтээсэн нь хамгийн том онцлог. Гэхдээ бодит байдал дээр бүрэн “гаргүй” биш бололтой. Austin-д албан ёсоор танилцуулагдсанаас хэдхэн хоногийн дараа зорчигчид дотор нь нууц виртуал удирдлага байгааг илрүүлжээ.
X дээр нийтлэгдсэн хэд хэдэн бичлэгт Cybercab-ийн төв дэлгэцийн зүүн доод хэсэгт жижиг дөрвөлжин цонх гарч, дунд нь manual driving руу шилжүүлэх toggle харагдсан байна. Энэ нь машины хөдөлгөөнийг гар аргаар удирдах боломжтой мэт харагдаж байгаа ч Tesla ажилтнуудад зориулсан дотоод хэрэгсэл байх магадлал өндөр.
Энэ илчлэлт нь Tesla-ийн robotaxi амлалт бодит хэрэглээнд хэр зэрэг бэлэн вэ гэсэн асуултыг дахин сөхөж байна. Ялангуяа бүрэн автомат хэмээн зарласан машинд далд гар удирдлага байгаагүй мэт ойлголт хэрэглэгчдэд ямар дохио өгч байгаа нь анхаарал татаж байна.



