Life

Kim Ji Won 2026 оны фан уулзалтын аялан тоглолтоо зарлалаа

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Kim Ji Won (Ким Жи Вон) 2026 оны фан уулзалтын аялан тоглолт “WONEDERLAND”-ын хуваарь, хотуудаа зарлалаа. Тэрбээр аяллаа 10-р сарын 24, 25-нд Сөүлд эхлүүлэхээр болжээ.

Үүний дараа тэрээр Макао, Тайбэй, Йокохама, Осака, Хонконг, Бангкок хотуудад хүрэхээр төлөвлөсөн байна. Мөн Kim Ji Won одоо дараагийн уран бүтээл болох “Doctor X” драмд бэлтгэж байгаа аж.

Kim Ji Won өмнө нь “Heirs”, “Descendants of the Sun”, “Fight My Way”, “My Liberation Notes”, “Queen of Tears” зэрэг олон драмд тоглон үзэгчдийн танил болсон билээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button