&TEAM хамтлаг албан ёсны light stick-ийн шинэ хувилбараа танилцууллаа

Soompi-гийн мэдээлснээр &TEAM хамтлаг албан ёсны light stick-ийнхээ шинэ хувилбарын загварыг танилцууллаа. Тус хамтлаг энэ долоо хоногт хоёр дахь хувилбарын концепц тизрийг цацсан бөгөөд уг light stick-ийг есдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Хамтлагийн агентлагийн тайлбарласнаар одоогийн бүтээгдэхүүнд ашиглагдаж буй зарим гол эд анги үйлдвэрлэгдэхээ больсон тул OFFICIAL LIGHT STICK VER.2-ыг &TEAM болон LUNÉ-ийн онцлогийг шингээсэн шинэ загвар, сайжруулсан технологитойгоор бүтээсэн байна. Ингэснээр тоглолтын туршлагыг илүү сайжруулах зорилготой гэжээ.
Мөн VER.2 гарсны дараа 2026 онд тодорхой хугацаанд VER.1 болон VER.2 хоёул утасгүй төв тайзны удирдлагыг дэмжих бол 2028 оноос зөвхөн VER.2 энэ функцийг дэмжинэ. Харин &TEAM OFFICIAL LIGHT STICK VER.1 нь нөөц дуусахад худалдаанаас хасагдана.



