Кино урлагУрлаг

Song Kang, Lee Jun Young нарын “Four Hands, Two Sonatas” тоглолт саатав

Soompi-ийн мэдээлснээр tvN-ийн “Four Hands, Two Sonatas” драмын дараагийн ангид Song Kang болон Lee Jun Young-ын дүрүүдийн “four hands” тоглолтын өдөр гэнэтийн нөхцөл байдал үүснэ.

Драмд Kang Pio (Song Kang), Choi Jeong Yo (Lee Jun Young) хоёр урлагийн ахлах сургуульд танилцсан найз нөхөрлөл, хайр, өрсөлдөөн, өсөлтийн түүхийг өгүүлдэг. Өмнөх ангид хөгжмийн багш Do Hyun Soo (Kim Joo Hun) тэдэнд хамтран тоглох даалгавар өгч, Choi Jeong Yo-ын тайзны айдас илэрсний дараа Kang Pio түүнийг зоригжуулан, бэлтгэлдээ ч тусалсан байна.

Гэвч шинээр гарсан кадруудад тайзан дээр хамт гарсан мөчид Choi Jeong Yo гэнэт хөдөлгөөнгүй болж, царай нь хөшиж буйгаар харагдана. Улмаар тэр тайзнаас яаран бууж, Kang Pio-г ганцааранг нь үлдээнэ.

“Four Hands, Two Sonatas” драмын 3-р ангийг есдүгээр сарын 5-ны Солонгосын цагаар 21:10-д үзэгчдэд хүргэнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button