Технологи

Xbox Elite 3 дээр жижиг дэлгэц илэрлээ

Microsoft-ийн дараагийн тоглоомын удирдлагын прототип илэрч, хамгийн сонирхол татсан зүйл нь жижиг суурилуулсан дэлгэц байлаа. Reddit дээр нийтлэгдсэн зурагт харагдсанаар энэ нь Xbox Elite Series 3 байх магадлал өндөр. Нийтлэгч нь бүр энэ контроллерийг OfferUp-оос 200 доллараар авсан гэжээ.

Өмнө нь задруулсан мэдээллээр Elite 3 нь доод ирмэг дээрээ хоёр шинэ скролл дугуйтай, Xbox Cloud Gaming-тэй шууд холбогдох тусдаа wireless mode-той, мөн console болон cloud сервер хооронд шилжих “Pair Button”-той байх төлөвтэй байсан.

Одоо ил болсон жижиг дэлгэц нь яг тэр товчны дэргэд байрлаж магадгүй гэсэн таамаг гарч байна. Хэрэв энэ үнэн бол Microsoft зөвхөн control-оо сайжруулаад зогсохгүй cloud gaming руу чиглэсэн экосистемээ илүү хүчтэй түлхэж байгаа хэрэг. Энэ нь Xbox-ийн hardware стратегид том дохио болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button