Технологи
Saber “ChatGPT-ээр орлуулсан” гэх маргаан дэгдлээ

Saber шинэ тоглоомынхоо зохиолчдыг хиймэл оюунаар сольсон уу? Энэ асуулт одоо том маргаан болоод байна.
Lead writer асан Stella Sacco өөрийгөө Rideshare “Stimulator” төсөл дээр ажиллаж байгаад, хөгжүүлэлтийн дунд ChatGPT-ээр орлуулсан гэж Bluesky дээр бичжээ. Тэрбээр тоглоомын бүх зорчигчийн дуу хоолой ч AI байсан гэж мэдэгдсэн.
Харин Saber-ийн CEO Matthew Karch эсрэг байр суурь илэрхийлж, “Saber ч, Unigine ч ямар ч зохиолчийг AI-гаар сольсон зүйл байхгүй” гэж мэдэгдэв.
Энэ хэрэг зөвхөн нэг тоглоомын тухай биш. Тоглоомын салбарт AI-гийн хэрэглээ ил тод байдал, бүтээлч хөдөлмөрийн үнэ цэнэ, Steam дээрх disclosure-ийн асуудлыг дахин сөхөж байна. AI туслагч уу, эсвэл хүний ажлыг бүрэн шахагч уу гэдэг асуулт одоо салбарын төвд орлоо.



