Технологи

Meta Threads-ийг VR рүү орууллаа

Meta Threads-ийг одоо VR дээр ашиглаж болно. Компания Meta Quest-ийн зориулсан native Threads апп гаргаснаа зарлалаа.

Энэ нь зүгээр нэг шинэ хувилбар биш. Хэрэглэгчид feed-ээ гүйлгэх, пост оруулах, like дарах, reply хийх, profile үзэх, search хийх, видео үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Threads-ийн гол хэрэглээ шууд виртуал орчинд шилжиж байна.

Meta сүүлийн үед Threads-ийг Ray-Ban Display AR шилэн дээр ч нээсэн. Харин одоо 500 сая сарын идэвхтэй хэрэглэгчтэй болсон платформоо mixed reality рүү түлхэж эхэллээ.

Бизнесийн утга нь тодорхой: Meta хэрэглэгчийг өөрийн ecosystem-д удаан барихыг хүсэж байна. Social network, hardware, AI, VR-г нэг дор холбох тусам Meta-ийн төхөөрөмжийн үнэ цэнэ өснө. Энэ бол VR-ийг зөвхөн тоглоом биш, өдөр тутмын social platform болгох алхам.

Холбоотой мэдээнүүд

Back to top button