ChatGPT-ээр бүтсэн нохойн вакцин стартап болжээ

AI-аар нохойн хорт хавдрын вакцин хийсэн түүх инээдтэй санагдаж байсан уу? Тэгвэл энэ түүх одоо жинхэнэ бизнес болж байна.
Австралийн энтрепренёр Пол Коннгэм ChatGPT, Grok зэрэг AI хэрэгслүүдийг ашиглан өвчтэй нохойд зориулсан хувийн вакцин бүтээх оролдлогоороо анхаарал татсан. Одоо тэр энэ санаагаа Gamgee нэртэй стартап болгон өргөжүүлжээ.
Gamgee анхнаасаа “нохойд зориулсан хувьчилсан mRNA хорт хавдрын вакцин” гэж өөрийгөө танилцуулж байна. Гэхдээ зорилго нь зөвхөн тэжээвэр амьтдаар хязгаарлагдахгүй. Компанийн хэлснээр AI, генетикийг хослуулж, хүний өвчний эмчилгээ хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөтэй.
Энэ нь AI-ийн эргэн тойронд үүссэн нэг туршилт хэрхэн биотехнологийн стартап, боломжит том зах зээл рүү хувирч болохыг харуулж байна. Хэрвээ амжилттай болвол pet health төдийгүй personalized medicine-ийн шинэ өрсөлдөөнийг асааж мэднэ.



