Xbox дахин доргиов: студи хаагдаж, удирдлагууд явж байна

Xbox-д дарамт нэмэгдсээр байна. Компанийн шинэ “reset” төлөвлөгөөний дараа Compulsion Games студи хаагдах гэж байгаа талаар мэдээлэл гарлаа. Тус студи нь Xbox-ийн онцлох төслүүдийн нэг болсон South of Midnight-ийг бүтээсэн.
Шинэ удирдлага дор Xbox аль хэдийн хэд хэдэн том шийдвэр гаргаад байна: Game Pass-ийн үнийг бууруулж, Gears of War: E-Day болон Clockwork Revolution-ийг зөвхөн Xbox дээр гаргах бодлого руу шилжив. Гэхдээ энэ бүхний цаана бизнесийн дарамт улам ихэсч байна.
Asha Sharma болон Matt Booty нарын илгээсэн memo-д Xbox “хэт тэлсэн” бүтэцтэй болсон гэж дурдсан нь салбар доторх шинэ цомхотгол, дахин зохион байгуулалтын дохио боллоо. Студи хаагдах, удирдлага солигдох нь Xbox-ийн ирээдүйн стратеги илүү түрэмгий, гэхдээ эрсдэлтэй болж буйн илрэл гэж үзэж байна.



