Технологи

Roblox нас шалгахыг “чекбокс”-оор биш, AI-гаар шийднэ

Roblox нас шалгалтаа нэг шинэ түвшинд гаргаж байна. Тус компанийн аюулгүй байдлын бодлогын дэд ерөнхийлөгч Элиза Жэйкобс “13-аас дээш гэж нэг чекбокс тэмдэглэх нь хангалтгүй болсон” гэж NBC News-д ярьжээ.

Roblox одоо видео selfie дээр суурилсан нүүр таних насны үнэлгээг түлхүү ашиглаж, хэрэглэгчдийг насны бүлгээр ангилахаар төлөвлөж байна. NBC-ийн туршилтад оролцсон хүүхдүүд хиймэл сахал ашиглаад ч системийг тойрч чадсангүй.

Компанийн хэлснээр шинэ технологи нь хүүхдийн бодит насыг дунджаар 1.4 жилийн дотор оношлох боломжтой байна. Энэ нь зөвхөн Roblox-ийн хувьд биш, ер нь онлайн платформууд хүүхэд хамгаалал, хэрэглэгчийн аюулгүй байдлаа хэрхэн илүү хатуу болгож байгааг харуулж байна.

Товчхондоо, насны шалгалт бол одоо зүгээр нэг форм бөглөх асуудал биш болжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button