Их Британи: 16-аас доош насныханд соц сүлжээ хориглоно

Их Британи 16-аас доош насныханд сошиал медиаг бүрэн хориглох шийдвэрээ зарлалаа. Энэ нь хүүхэд, өсвөр насныхны онлайн аюулгүй байдлыг чангатгах хамгийн том алхмуудын нэг болж байна.
Ерөнхий сайд Киер Стармерийн хэлснээр хориг ирэх оны эхнээс хэрэгжиж магадгүй. Зөвхөн соц сүлжээ ч биш — хүүхдүүдийг онлайн тоглоом доторх танихгүй хүмүүстэй чатлах, лайв стримд оролцох, мөн бэлгийн болон романтик чатбот ашиглахаас ч хязгаарлана.
Энэ шийдвэр Австралийн жишгийг дагаж буй ч технологийн компаниудад илүү өргөн дарамт үүсгэнэ. Нас шалгах систем, контент шүүлт, хүүхдийн хамгаалалтын бүтээгдэхүүнүүдийн эрэлт огцом өсөх төлөвтэй. Харин Meta, TikTok, Snapchat зэрэг платформуудын бизнесийн загварт шинэ сорилт нэмэгдэж байна.
Их Британи ингэснээр хүүхдийн дижитал орчныг эрс өөрчлөх дараагийн том зах зээл болж байна.



