Solid-state батарей хүлээлтэд хүрсэнгүй, харин гель түрүүлж байна

Литий-ион батарейн эрсдэл дэлхий даяар илүү том асуудал болж байна. Тэсэрсэн e-bike, нислэгийн үеэр шатсан power bank зэрэг тохиолдол нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгчид аюулгүй, өндөр нягтралтай шинэ шийдэл хайж эхэллээ.
Хүн бүрийн анхаарлыг татсан “solid-state battery” амлалтаа бүрэн биелүүлж чадаагүй хэвээр. Технологи нь сонирхолтой ч үйлдвэрлэл, өртөг, тогтвортой ажиллагааны хувьд одоохондоо өргөн зах зээлд бэлэн биш байна.
Тэгвэл завсрын шийдэл болох гель төрлийн батарей илүү бодит сонголт болж эхэлжээ. Энэ нь уламжлалт шингэн электролиттой загвараас илүү аюулгүй, харин бүрэн solid-state шиг хэт төвөгтэй биш. Тиймээс цахилгаан дугуй, зөөврийн power station, ирээдүйн хэрэглээний төхөөрөмжүүдэд түрүүлж нэвтрэх магадлал өндөр байна.
Өөрөөр хэлбэл, батарейн ирээдүйг ялах технологи хамгийн төгс нь биш, харин хамгийн хурдан үйлдвэрлэгдэх нь байж мэднэ.



