Технологи
Сейлдсэн Super Mario Bros. $3 сая хүрч рекорд тогтоолоо
Анхны Nintendo-ийн шүтээн тоглоом нэгэнт зүгээр нэг коллекцийн зүйл биш болжээ. Хайрцагтай, нээгээгүй байсан Super Mario Bros. хуулбар Heritage Auctions дээр $3 сая хүрч, видео тоглоомын шинэ рекорд тогтоолоо.
Энэ нь өмнөх $2 саяын амжилтыг давсан бөгөөд уг хуулбар нь ердийн shrink wrap биш, ховор “glossy sticker” лацтай байсан нь үнийг хөөргөсөн гол шалтгаан гэж үзэж байна. Heritage-ийн мэдээлснээр энэ нь одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний, битүү хэвээр үлдсэн хуулбар гэнэ.
Retro gaming-ийн зах зээлд ийм том үнэ тогтсон нь ховор эд зүйлсийг зөвхөн фэнүүд бус хөрөнгө оруулагчид ч авч үзэж эхэлсний дохио. Товчхондоо, 1980-аад оны нэг тоглоом одоо дээд зэрэглэлийн хөрөнгө шиг арилжигдаж байна.



