Технологи
Waymo 30 долларын premium гишүүнчлэл нэвтрүүллээ
Waymo унаа захиалгынхаа хамгийн идэвхтэй хэрэглэгчдэд зориулж шинэ гишүүнчлэл нээлээ. Сард 29.99 ам.долларын үнэтэй энэ premium түвшин нь хурдан pickup, 10 хувь cash back, шинэ хотод robotaxi-г түрүүлж турших эрх, мөн сард 5 хүртэлх үнэгүй цуцлалт санал болгож байна.
Waymo Premier нь одоогоор Сан Франциско, Лос Анжелес, Финикс хотын цөөн хэрэглэгчдэд invite-only хэлбэрээр хүрч эхэлжээ. Энэ нь Waymo-ийн хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэхээс гадна тогтмол зорчигчдоос илүү өндөр орлого олох шинэ бизнес загвар болж байна.
Robotaxi зах зээл өрсөлдөөнтэй болж буй энэ үед Waymo зөвхөн унаа санал болгохоо больж, premium үйлчилгээний платформ болох алхам хийж байна. Хурд, урамшуулал, эрт нэвтрэлт зэрэг нь хэрэглэгчийг татах гол зэвсэг болжээ.



